Г.Занданшатар: 97 сургууль, 147 цэцэрлэг энэ онд барина

2018-06-5 Засгийн газар


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сургууль цэцэрлэг барих ажлын явцтай танилцахаар холбогдох албан тушаалтан, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал хийлээ.

Улсын хэмжээнд 2018-2019 онд ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж аишглалтанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, 2018 оны улсын төсөвт тухайн жилийн төсвийг УИХ тусгасан билээ. Үүнтэй холбоотойгоор орон нутагт 81, ТӨБЗГ 51, НЗДТГ 46, БСШУСЯ 96 тендерийн ажлыг тус тус хариуцан зохион байгуулахаар ажиллаж байна. Одоогоор 178 тендерийн бэлтгэл ажил эхэлсэн, 63 хувийн явцтай байна. Нийслэлийн зарим дүүрэг хороодод цэцэрлэг сургууль шинээр барих, өргөтгөлийн ажил явуулахад газар чөлөөлөх асуудал ихээхэн бэрхшээлтэй. Цөөн тохиолдолд газрын нөөцгүй байгаа нь ажлын явцыг удаашруулах нөхцөл болж байна гэж БСШУС-ын сайд болон БХБЯ, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд, дүүргийн засаг дарга нар мэдэгдлээ.

Төсвийн болон бусад хуульд нийцүүлэн тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг олж, саналаа нэгтгэн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж ЗГХЭГ-ын дарга хэлэв. Энэ сард багтаан бүх сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.