Хотын захирагч С.Батболд бизнесийнхэнтэй өглөөний цай ууна

2018-05-31 Мэдээ, мэдээлэл


МҮХАҮТ нь Төр, хувийн хэвшлийн хэлэлцэлийг хөгжүүлэх, ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Business breakfast” уулзалтыг сар бүр зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцож, нийслэлийн хөгжлийн бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцоно.

Мөн энэ үеэр Нийслэлийн харьяа агентлаг, газрын дарга нар оролцож, иргэдийн өмнө тулгарч буй асуудлуудад хариу өгөх юм.

“Business breakfast” уулзалт МҮХАҮТ-ын Их Танхимд 2018 оны 06 дугаар сарын 04-ны 07.30-аас эхэлнэ. Сонирхсон хүмүүс доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

Facebook event: https://www.facebook.com/events/209689953091955/

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.