Нийслэлийн МАН-ыг дарга Ц.Сандуй албан тушаалаа өгснөөс хойш энэхүү суудал эзгүй байгаа. Тэгвэл тун удахгүй МАН-ын бага хурлыг ирэх зургадугаар сард хийхээр төлөвлөжээ. Өнгөрөгч онд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдан Нийслэлийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг 100 хувийн саналтай сонгосон юм.
Улмаар Нийслэлийн МАН-ын даргыг сонгох тус хорооны ээлжит хурлыг ирэх сарын 7-ны өдөр товлогдсон байна. Уг хурлыг угтаж Нийслэлийн МАН-ын намын хорооны тэргүүлэгчид хуралдаж тов, төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталжээ. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сонгож, 69-ийг нь квотоор оролцуулахаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдээд буй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа 2020 он гэхэд дуусгаж, үр дүнг олон түмэнд тайлагнах үүднээс уг шийдвэрийг гаргасан гэнэ.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
2025-07-2
2025-06-26
2025-06-26
87957
32458
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.