Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Тод-Эйч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хорт хүнд металлын хордлого болон эрдэс минералын дутагдлын талаар Баянгол дүүргийн “Залуучуудын хөгжлийн төвд” сургалт зохион байгууллаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 4.6.3 дах хэсэгт Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахаар тусгагдсан байгаатай холбоотойгоор цаашид энэ сургалтыг нийслэлийн дүүргүүдэд шат дараатай зохион байгуулах юм.
Тод-Эйч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн захирал Д.Тодням, Хүүхдийн их эмч А.Цэрэнням нар хүүхдийн өсөлт ба өсөлтийн даавар, өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд, өсөлтийн эмгэг гэж юу вэ , хорт хүнд метал гэж юу болох талаар эцэг, эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Тухайлбал өсөлтийн эмгэг гэдэг нь нас чацуу, ижил хүйсний хүүхдүүдийн дундаж жин, өндөртэй харьцуулахад гурван хувиас доош байх тохиолдлыг хэлдэг. Тодруулбал жилд дөрвөн см-аас бага өсөх, тухайн насны хүүхдийн дундаж өндрийн хэмжээнээс 10 дээш см- аар намхан хүүхдийг өсөлт хэт удаан гэж үздэг байна.
Олон жилийн судалгааны үр дүнд хүний бие дэхь эсийн дотор агуулагдаж буй минералыг хэмжээг тогтооход үснээс шинжилгээ авах нь хамгийн тохиромжтой арга болохыг баталжээ.
Хүний үс нь сард ойролцоогоор нэг см орчим ургадаг бөгөөд ургаж байх цаг мөч бүртээ тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг шингээж байдаг гэнэ.
Хорт хүнд металлаас батга, хамрын хөндийн үрэвсэлт өвчин, зүрхний өвчин, таргалалт, үсний уутанцрын үрэвсэл, өтгөн хатах артерийн судасны хатуурал, гэдэсний үрэвсэл, даралт ихсэх, хорт хавдар, харшил зэрэг маш олон төрлийн өвчин үүсдэг байна.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.