Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны ажлын үүрэг, чиглэл, Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоотой хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр их, дээд сургууль ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн 2017-2018 оны эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас:
– Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулиудын төгсөлтийн үйл ажиллагааг боловсролын баримт бичиг гардуулах, суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах “Эрдмийн баяр”-ын өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх;
-“Эрдмийн баяр”-ын өдөрлөгийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх;
– Оюутан, сурагчдаас аливаа төлбөр, хураамж, хандив авах, оюутан, сурагч, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татахгүй байх;
– Оюутан, сурагчдыг хамруулан амралт, зугаалгын арга хэмжээг зохион байгуулахгүй байх уриалга гаргалаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.