Сурагчид дээрэм хийдэг байжээ

2017-03-29 Мэдээ, мэдээлэл

Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид иргэдийн эд зүйл дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчлан шалгаж байна.

Этгээдүүд нь 2016 оны зургаадугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээр шөнийн цагаар ганц нэгээрээ яваа эмэгтэй хүмүүс болон согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг араас нь боож, зодон эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ.

Сэжигтнүүд нь 2000 онд төрсөн, ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид бөгөөд 13 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг дээрэмдсэн нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж.

Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.