Дорноговь аймгийн хэмжээнд нутаг дэвсгэрийн 27 хувийг тусгай хамгаалалтад авсан боловч ашигт малтмалын кадастрын бүртгэлд ердөө 12,6 хувь нь бүртгэгдсэн байна. Иймд 21 аймгаас анх удаа Дорноговь аймаг тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөгөөг аймгийн ИТХ-аараа хэлэлцэн баталлаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн стратегийн төлөвлөгөө 2018-2022 он хүртэл хэрэгжинэ.
Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрт газар нутгийн 30-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байдаг. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нутаг дэвсгэрийн 25-аас доошгүй хувийг тусгай хамгаалалттай газарт нутгийг авахаар тусгажээ.
Гэвч өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд тусгай хамгаалалтад авсан 68 газрын дөнгөж 20 нь л кадастрын бүртгэлд бүртгэгджээ. Иймд БОАЖЯ-наас тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх боломжтой газрын судалгааг хийсэн бөгөөд өнгөрөгч онд “Эко үйлчилгээ” ТББ Дорноговь аймгийн тусгай хамгаалалттай газрын стратеги төлөвлөгөөг боловсруулсан байна.
Энэхүү асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит наймдугаар хуралдаанаар хэлэлцсэн юм
Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар 21 аймгаас анх удаа Дорноговь аймаг тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөгөөтэй болж байгаа юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн стратегийн төлөвлөгөө 2018-2022 он хүртэл хэрэгжинэ. Энэхүү төлөвлөгөөний гол ач холбогдол нь тусгай хамгаалалттай газар дахь хамгаалах үнэт зүйлсийг тодорхойлон, өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгч тэдгээрт учирч буй болон ирээдүйд учирч болох аюул, эрсдэлд дүн шинжилгээ ирээдүйд хэрхэн удирдан зохион байгуулах талаар чиглэл гаргадаг байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.