Олон нийтийн газар танхайрсан ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ ХАСЧЭЭ

2018-05-8 Мэдээ, мэдээлэл

Эмэгтэй жолооч руу дайрч хүч хэрэглэхийг завдсан 3705 УБД улсын дугаартай приус маркийн авто машины жолоочийн бичлэг өчигдөр / 2018.05.07/ олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Энэхүү үйл явдал Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчны гудамж урт цагааны замд болсон юм. Олон нийтийн газар бүдүүлэг авирласан тус жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж, холбогдох дүрэм журмыг зөрчсөн нь тогтоогдсон аж.

Тиймээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч, тавин мянган төгрөгөөр торгох арга хэмжээ тооцжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.