Финлянд улс хилээрээ даршилсан байцаа, давсалсан өргөст хэмх болон мөөгийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон байна. Эрүүл мэндийн үзүүлэлтээрээ тэргүүлэгч орны нэг тус улс ийм шийдвэр гаргасны учир нь сүүлийн жилүүдэд эмч нар цагаан үхэл гэгдэх давс болон элсэн чихэрээс үүдэлтэй маш олон шинэ өвчлөлүүдийг нээсэнтэй холбоотой аж.
Давс, элчин чихэр нь хүний тархинд нөлөөлж биохимийн өөрчлөлтөнд хүргэн мансууруулах бодис адил хараат болгон, биднийг чимээгүйхэн нөгөө ертөнц рүү илгээдэг гэнэ. Давс ихээр хэрэглэснээр ам цангаж, улмаар шингэн ихээр хэрэглэн, дараа нь даралт ихэсдэг гэж өнөөдрийг хүртэл үзэж ирсэн. Гэвч үнэн хэрэгтээ илүүдэл давс (дундажаар хүн сардаа хоёр аяга илүүдэл давс хэрэглэдэг) маш их өвчлөлийн суурь болохоос гадна, харин зарим нэгэн онолоор хөгшрөх процессыг түргэсгэдэг байна.
Сергей Малозёмовийн шинэ шинжлэх ухааны туршилтаар организм хэрхэн давс хуримтлагдаж буйг үзүүлсэн алмайруулсан томографийн үзүүлэлт гарсан байна.
Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Давсны хэрэглээг хязгаарлах ” мэдээлэл сурталчилгааны долоо хоногийг зарлаад байна.
А.Уянга
1 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-29
87381
30495
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.