Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг одоогоос хоёр жилийн өмнө хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Түүнийг 2016 оны сүүлээс эхлэн АТГ-аас албан тушаал, эрх мэдлээ ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж эхэлсэн байдаг.
Мөн А.Гантулга нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулан ч гадуур байцааж байгаа юм байна.
Харин өнгөрсөн баасан гарагт /2018.04.27/ ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрсөн юм. Шүүх хурал бүтэн өдөр үргэлжилсэн ч эцэслэн шийдэгдээгүй аж. Шүүх хурлаас А.Гантулга нарын таван хүнд холбогдох хэрэгт хавтаст хэрэгт шинжилгээ хийгээд, хэргийг дахин хянаж үзэх шаардлагатай хэмээн Нийслэлийн прокурорт буцаажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.