Засгийн газрын хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.
Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг зөвшөөрөв. Үйлдвэр “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.
Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм.
Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн шахмал түлшний үнэ нэг тонн түүний нүүрсний үнээс ихгүй байхаар тооцож байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов
“Ногоон говь хөгжил” сан байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, ногоон хөгжлийн бодлого, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгав.
Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” үйлдвэрийн газар, “Ногоон хэрэм” санг нэгтгэн “Ногоон говь хөгжил” сан болгох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30454
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.