Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

2018-04-23 Мэдээ, мэдээлэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

Тус сонгон шалгаруулалтын Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын “Суурь шалгалт” өнөөдөр (2018.04.23) эхэллээ. “Суурь шалгалт” нь ёс зүйн сорилын шалгалтаар эхэлж, зан төлөвийн ярилцлага, монгол хэлний бичгийн болон ярианы чадварын шалгалт, хэрэглээний програм ашиглах чадварын шалгалтаар үргэлжилнэ. “Суурь шалгалт”-д 60 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч “Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болно.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.