Балга усны улаан нуурын 100 га талбайд 2014 онд 1.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийж, услалтын систем, цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн. Газар тариалан эрхлэх, фермийн аж ахуйг хөгжүүлэхээр 100 га талбайд усжуулалтын системийг бий болгож, байнгын тог цахилгаанд холбосон ч өнөөдрийг хүртэл тэнд ямар нэг үйл ажиллагаа явуулж эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй юм.
Тиймээс бүтээн байгуулалтыг үр дүнтэй байлгах, уг 100 га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, Өмнөговь аймгийн компани болох “Эрдэнийн гүн говь” ХХК-ийг шалгаруулсан байна. “Эрдэнийн гүн говь” ХХК нь Балга усны улаан нуурын услалтын систем бүхий 100 га талбайд 8 төрлийн хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлыг тариалахаар өчигдөр тариалалтаа эхлүүлжээ. Эхний ургацыг Өмнөговь аймгийн баяр наадмаас өмнө хураах юм байна. Өмнөговьчууд хүнсний ногооны хэрэглээнийхээ дийлэнх хувийг орон нутагтаа тариалдаг болох зорилт тавьжээ.
Тариалалтыг эхлүүлснээр байнгын 15 ажлын байр, түр 30 гаруй ажлын байр бий болж байна. Нөгөөтэйгүүр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн дорвитой ажил болж байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.