Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БСШУСЯ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг томилжээ. Тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон учир ийн орных нь хүнийг томилж байгаа юм.
Дэд сайдаар томилогдсон Г.Ганбаярын хувьд ТВ-5 телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан. Мөн НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан билээ.