Энэ удаад байгууллага бүрд байдаг ч тэр бүр үр дүнг нь мэддэггүй, мөн гаргаж чаддаггүй вэбсайт гэх зүйлийг хэрхэн дижитал маркетингтай уялддаг талаар танилцуулъя.
Контент:
Контентыг аль болох олон сувгаар хүргэх тусмаа илүү их хүнд хүрдэг. 2 тэрбум хүн фэйсбүүк ашиглаж байгаа нь бүх хүн фэйсбүүкт байгаа гэсэн үг биш. Танай зорилтот хэрэглэгч нараас фэйсбүүк ашигладаггүй хүнд өөрийн бэлтгэсэн үр дүнтэй контентыг хүргэх гол суваг нь вэбсайт юм.
Жишээ нь хэрэглэгч өөрт тулгамдсан асуудлын нь шийдлийг хамгийн түрүүнд фэйсбүүкээс биш Гүүглээс хайдаг. Вэбсайттай байснаа гүүглийн илэрцэд өөрийн контентыг дээгүүр харуулах боломжтой.
Сошиал сувгаар олон сар, жилийн өмнө нь цацсан мэдээллийг эргэн олж уншихад түвэгтэй байдаг бол вэбсайтад байршсан контентуудын хоорондын холбоос тэдгээрийг хэзээ ч хуучруулахгүйгээр хадгалж чаддаг.
Хэрэглэгчид дараа дараагийн контентыг илүү хялбар хүргэх:
Контентын төлөвлөгөөний дагуу фэйсбүүкээр цацалт хийхэд тухайн контентыг харж буй хүнд бид дараагийн контентоо санал болгож чаддаггүй. 2 арга байгаа. 1 дэх нь тухайн хэрэглэгч өөрөө хүсээд фэйсбүүк пэйж рүү орж бусад контентыг харах, эсвэл танай байгууллага дараагийн контентоо өмнөх үзсэн хүмүүс рүү чиглүүлэн бүстлээ.
Харин вэбсайт нь контент дундаа хэрэглэгчид дараа дараагийн контентыг санал болгон, чиглүүлж хэрэглэгчид хэрэгцээтэй байгаа мэдээллийг хооронд нь холбох боломжтой байдаг. Үр дүнд нь хэрэглэгч зөвхөн нэг контент үзээд өнгөрөх биш бусад хэрэгцээтэй зүйлсээ нэг контентоор дамжуулан олох боломжтой болдог.
Сэжим татах, бүртгэх, халамжлах:
Танай байгууллагын санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой хүмүүсийг сэжим гэх бөгөөд дижитал маркетингийн гол зорилго нь эдгээр сэжмүүдийг олж авах, бүртгэх, халамжлах байдаг. Сошиал сувгуудаар контентоо түгээснээр олон олон сэжмийг татах, нөгөө талаас татаж авсан сэжмээ халамжлах оновчтой суваг боловч бүртгэх тал дээр асуудалтай байдаг.
Вэбсайт нь дижитал маркетингийнхаа арга хэрэгслийн хүрээнд сэмжийг татах, бүртгэх, халамжлах боломжийг хамгийн сайн гаргаж өгдөг. Учир нь вэбсайтад байрлах хэрэгцээг контент болон зөв байрласан формууд нь танай үйлчилгээг сонирхож буй хүмүүсийн мэдээллийг хүлээн авч сэжим болгон хувиргах гол түлхүүр болдог.
Хэрэглэгчийн урсгалыг бүртгэх:
Фэйсбүүк дээр бид зөвхөн лайк, шэйр хийсэн хэрэглэгчдийг мэддэг боловч лайк дарж, шэйр хийгээгүй ч үзээд өнгөрсөн хүмүүсийг нарийн мэддэггүй. Харин вэбсайттай байснаар өмнө нь бүртгүүлсэн сэжмийг хэрхэн яаж танай хуудсаар зочилж юу үзэж, сонирхож, аль бүтээгдэхүүн нь дээр илүү их анхаарал хандуулж байгааг мэдэх боломжтой. Бид вэб хөгжүүлэх үйлчилгээнийхээ хүрээнд захиалагч байгууллагадаа Hubspot-ын marketing free хувилбарыг холбож өгдөг. Ингэснээр вэбсайтад бүртгүүлсэн сэжмийн 7 хоногийн ямар үйлдэл хийж, аль хуудсаар зочилсныг алдалгүй бүртгэж чаддаг.
И-мэйл лист үүсгэх:
Байгууллагууд өөрсдийн и-мэйл лист байхгүйн улмаас төлбөртэй масс мэйл явуулах үйлчилгээг ихээр ашигладаг. Гэвч энэ нь тийм ч тохиромжтой арга биш. Нэг бол хүлээн авч буй хүмүүсийн спам руу орно, эсвэл танай зорилтот хэрэглэгч бус учир нээж үзэхгүй орхих магадлалтай. Масс мэйл бол тал газар буугаар шүршиж байгаа мэт үр ашиггүй зүйл. Харин та вэбсайттай байснаар орж ирсэн сэжмүүдийг ангилан сонирхол тус бүрд нь тохируулан лист үүсгэж и-мэйл маркетинг хийх боломжтой болдог.
Бид энэхүү боломжийг mailchimp ашиглан хийдэг бөгөөд вэб сайтад байрлах формуудаар лист үүсгэн сэжмүүдийн и-мэйлийг ангилдаг. Үр дүнд нь зөвхөн тухайн үйлчилгээг сонирхсон хүмүүс рүү зориулж и-мэйл бичих боломж бүрддэг. Mailchimp 2000 хүртэлх и-мэйл рүү үнэ төлбөргүй мэйл явуулах эрхтэй байдаг.
Эцэст нь дижитал маркетинг нь нэг удаагийн богино компанит ажил биш. Дан ганц нэг сувгаар бус и-мэйл, вэбсайт, сошиал медиа зэрэг олон суваг ашиглан урт хугацаанд тогтвортой байж хэрэгцээтэй контентыг тогтмол бүтээх тусмаа үр дүн нь илүү сайн гардаг.
Ж.Дашням
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.