Ажилчдын хөдөлмөрлөх эрхэнд саад учруулж болохгүй

2018-04-12 Нийгэм

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2-р баазын жолооч Ц.Өлзийтогтохтой уулзаж тус нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороо тойрсон маргааны талаар тодруулга авлаа.


Та Зорчигч тээврийн нэгтгэл”-д хэдэн жил ажиллаж байна вэ? Танай байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд хэр анхаарч ажилладаг вэ?

Би улсад 25 жил “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т жолоочоор ажиллаад 13 жил болж байна. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг анхаарах чиглэлд урьд өмнөхөө бодвол сүүлийн жилүүдэд олон ажил их хийгдэж байна.Удирдлагууд ч сайн ажиллаж, хамт олон ч завгүй хөдөлмөрлөж байна. Өнгөрсөн онд 168 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлсэн, 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд оруулсан,“Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарчажилчдадаа түлээ нүүрс олгож, гэртэй болгон, эмчилгээний зардалд нэмэр болж байна. Өглөөнөөс орой хүртэл ажилладаг бидний хувьд ар гэртээ санаа зовохгүй ажлаа хийх чухал шүү дээ.
Үйлдвэрчний эвлэлийг тойрсон маргаан их гарах юм. Хэзээ байгуулагдсан юм бэ?

Манай “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2016 онд байгуулагдсан. Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж хуульд зааснаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. “Зорчигч тээврийн нэгтгэл”нь 3 баазтай бөгөөд баазуудтусдаа үйлдвэрчний эвлэлийн хороотой байсан. 2017 оны 03дугаар сарын 26-нд бүх ажилчдын санаачилгаар хурал хийн, хурлаас “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааг дэмжин дарга тэргүүлэгч нараа сонгосон. 2017 оны 04дүгээр 26-нд байгууллагын захиргаатай хамтын гэрээ байгуулж мөрдөж ажиллаж байна. 2017 оны 07 сараас өнөөдрийг хүртэл хамтын гэрээнд заасны дагуу 26 ажилчин өндөр настны тэтгэвэрт гарч тэтгэмжээ авсан байна. Бид гишүүдийнхээ нийгмийн асуудлыг дэмжиж, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажилладаг.
Гэтэл сүүлийн үед өмнөх Автобус-1үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байсан Н.Төрбат өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссаныг үл зөвшөөрч, өөрсдийн эрх ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн удирдлагууд болон хэвлэл мэдээллээр удаа дараа буруу ташаа мэдээлэл өгч бидний нэр хүндэд халдаж байна. Энэхүү үйл ажиллагаандаа байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан болон зөрчлөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг турхирч байна. Ингэж ажил хийж байгаа байгууллага болон ажилчдын хөдөлмөрлөх эрхэнд саад учруулж болохгүй.
Н.Төрбат нь ямар ч гишүүнчлэлгүй, бүрэн эрхийн хугацаа нь 2017.03.02-ны өдөр дуусгавар болсон тул ажилчдыг төлөөлөх эрхгүй юм. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байх хугацаандаа гишүүдийнхээ төлөө хийсэн ажилгүй, ажлыг дандаа маргааны түвшинд хийдэг байсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.