Д.Галбаяр “ТҮЦ”-ний эмэгтэйн амьдралаас сэдэвлэж кино бүтээв

2017-03-27 Соёл урлаг
 

Найруулагч Д.Галбаярын бүтээл “ТҮЦ”-ний охид кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Гол дүрд Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Т.Хулан, Т.Бадамжав нар тоглосон байна.

Өрх толгойлсон эмэгтэй ч гэлээ амьдралд нугарашгүй чин үзэлтэй нэгний тухай өгүүлэх тус нь үзэгчдийн анхаарлыг хэдийнээ татаад байна.

Нулимсаа дотогшоо урсгаж, гадаад төрхөөрөө өчүүхэн ч зовлонгүй мэт харагддаг уг бүсгүй хэн байх бол.

Тус киноны зохиолыг Д.Галбаяр өөрөө бичсэн бөгөөд байрныхаа дэргэдэх олон хүүхэдтэй, өрх толгойлсон “ТҮЦ”-ний эмэгтэйн амьдралаас сэдэвлэсэн гэсэн.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.