Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал гэв

2018-03-23 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас Хүүхдийн хөгжил, хамгааллын Үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Хүүхдийн хөгжил, хамгаалалд эцэг, эхийн оролцоо” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтыг Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн удирдан явуулсан бөгөөд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн үндсэн эрх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад эцэг, эхийн оролцоо зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм. Тэрээр хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлоод, мөн хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүүхдийг эрхийг дэмжих үүргээ бүх биенесийн байгууллагууд ч биелүүлдэг байх ёстойг тодотголоо.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын хүн ам 2016 онд 3,119,935 болж өссөн бөгөөд нийт хүн амын 37,6 хувь буюу 1,173,918 нь 0-18 насны хүүхэд байгаа аж.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.