Сангийн сайд асан С.Баярцогт дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Та сая миний данс биш өөр данс гэлээ. Тэр царцаасан данс таных биш юм бол яагаад царцаасан юм бол?
-Монголын бизнесмений данс. Тухайн үед тэр данснаас 8.2 сая евро миний дансанд ороод буцаад тэр данс руугаа орсон. Миний дансанд сая гаруй ам.доллар үлдсэн байсан нь сүүлд олон нийтэд мэдээлэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх.
-Тэр бизнесментэй та ямар холбоотой юм бэ. Тэр хүн ийм их мөнгийг хаанаас олсон байх вэ?
-Би тэр бизнесментэй ямарч холбоогүй. Гэхдээ энэ асуудлыг одоо АТГ шалгаж байгаа. Тиймээс шалгаж байгаа асуудлыг одоо ярьж болохгүй байна. Би цаашдаа нээлттэй байж бүх мэдээллээ өгнө. Гэхдээ хууль шүүхийн байгууллагууд шалгалтаа дуусгах шаардлагатай байна.