“Алтан гадас-10” хүүхдийн урлагийн их наадмыг энэ сарын 28-30-нд зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээллээ. Наадмыг ЮНЕСКО-ийн холбоот Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэг, БОАЖЯ, Аялал жуулчлалын тогтвортой хөгжил ТББ хамтран Монгол туургатан улс гүрнүүдийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 10 дахь жилдээ зохион байгуулах юм.
“Алтан гадас-10” хүүхдийн урлагийн их наадмыг зохион байгуулснаар ирээдүйд монголчуудын ёс заншил, түүх соёлыг өвлөн үлдэх, цааш түгээн дэлгэрүүлэх шинэ үеийг бэлтгэх чухал ач холбогдолтой гэдгийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров дурдлаа. Мөн Монгол туургатнууд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллах томоохон боломжийг бүрдүүлдэг гэдгийг онцлов.
Тус наадамд Монголоос 400 хүүхэд, ОХУ-ын Буриад улс, Эрхүү хот, Забайкальск мужаас 400 хүүхэд оролцохоор бүртгүүлсэн байна. Наадмын нэгдүгээр хэсэг энэ сарын 28-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болох юм. Харин шилдэг оролцогчдын гала тоглолт энэ сарын 30-нд Монголын хүүхдийн ордонд болно.
Уг наадам монголчуудын түүх соёл, ёс заншил, уламжлалыг сэргээн сурталчлах зорилготой билээ.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.