Гуравдугаар сарын 8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2018-03-6 Мэдээ, мэдээлэл

 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тохиодог билээ.

Энэхүү өдрийг анх 1992 онд баталж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан байдаг.

Дашрамд “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” энэ долоо хоногийн пүрэв гарагт тохиож байна. Тиймээс хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй учир 4, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.