Хүн амьдрах таатай орчин бүрдээгүй байршилд газар өмчлүүлэхгүй

2018-02-27 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-аас Нийслэлийн газрын албанд чиглэл өгсөн байна.

ГЗБГЗЗГ нь Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалаар газар үнэгүй өмчлүүлэх тухай хуулийг хугацаагүй хэрэгжүүлэх хуулийн төсөл боловсруулан төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлжээ. Тиймээс нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, зураг төсөлгүй, байгаль, газар зүйн нөхцөлийн хувьд хүн амьдрах таатай орчин, нөхцөл бүрдээгүй байршилд их хэмжээгээр газар өмчлүүлэн иргэдийг хохироохгүй байхыг уг чиглэлд тусгасан байна. Мөн инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, төсөв тооцоо, зураг төсөл бүхий газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн газар эзэмшүүлж, өмчлүүлэхэд анхаарах, энэ чиглэлээр иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл хүргүүлэхийг чиглэл өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.