Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилготой бөгөөд улирал тутамд дүгнэж байхаар сайд чиглэл гаргаад байгаа юм. Мөн гэрээг байгуулснаар Засаг дарга нартай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлнэ.
Д.Сумъяабазар сайд ажлаа авсан цагаасаа сахилга хариуцлагыг бүх шатанд чангатган, сайжруулах хүрээнд ажиллаж буй билээ. Ингэснээр иргэддээ хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилдэг, иргэдээ сонсдог, асуудлыг нь богино хугацаанд шийдвэрлэж хариу өгдөг чадвартай болгох зорилготой юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.