Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд өнөөдөр /2017.01.31/ мэдээлэл хийлээ. Тэрбээр НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон гэх сайхан мэдээ дуулгасан юм.
Нийтдээ 655 мянга 245 хэрэглэгчдэд 78 тэрбум гаруй төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор өгч байгаа бөгөөд уг мөнгийг Монголбанкаар дамжуулж байгаа юм байна.
Таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах ажээ.
Цаашдаа НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа биш улирал тутамд олгох гэнэ. Түүнчлэн Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайн Даваа гаригт өгсөн “Засгийн газрын гишүүд бүгдэд нь тансаг зэрэглэлийн машин авч өгөхөөр яригдаж байгаа” гэсэн мэдээллийг үгүйсгэж, ОУВС-тай хийж буй хэлэлцээ амжилттай явагдаж байгааг онцоллоо. Хэлэлцээний хүрээнд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, ХХОАТ-ыг буцааж, тэтгэврийн насыг хэвээр үлдээсэн зэрэг шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.