Цюрихийн аэропортыг Клотены нисэх буудал гэж нэрлэдэг. Швейцарийн Цюрих хотын захад байрладаг. Төв Европын хамгийн ачаалалтай нисэх буудлын нэгд ордог. Мөн олон улсын хамгийн том, гол хаб юм. Швейцарийн үндэсний авиакомпани Swiss International Air Lines энэхүү хабыг хариуцдаг. Нисэх онгоц буудал буултын гурван зурвастай.
Агаарын хөдөлгөөний аюулгүй байдлыг Цюрихын нисэх буудлын бүсэд Skyguide компани хариуцдаг. 2003 онд Клотены нисэх буудал аэропортыг өргөтгөх шинэтгэлийн ажлыг цогцоор нь хийсэн. Энэхүү өргөтгөлийн үеэр зорчигчийн шинэ терминал ашиглалтад оруулж, автомашины битүү зогсоол мөн үндсэн барилга нэмэлт терминалын хооронд тээвэрлэх төмөр замын автомат систем барьж оруулсан байна.
Өнгөрсөн жил тус буудал World Travel Awards шагнал хүртсэн. Олон улсын шүүгчид тус буудлыг Европын шилдгээр нэрлэсэн юм.
Европын шилдэг буудлаар Клотеныг зүгээр нэг нэрлээгүй. Учир нь швейцарьчууд дэлхийн хамгийн аялах дуртай үндэстний нэг. Мөн дээр дурдсанчлан Швейцарь бол тээвэр болон зорчигчийн гол хабыг амжилттай ажиллуулдаг тул эндээс Европ төдийгүй Америк, Ази руу хүссэн зүгтээ аялах боломжтой.
Клотены үйлчилгээ:
Нисэх буудлын бүтэн нэр- Цюрих Клотен нисэх буудал
Олон улсын нэршил- Zurich Kloten Airport
Код- Код IATA (ИАТА) аэропорта Цюрих:ZRH
Maybach (МФА: ˈmaɪ.bax)
Германы люкс зэрэглэлийн машин үйлдвэрлэлийн компани. Компани эхний үед нисэх онгоц, агаарын бөмбөлөгийн хөдөлгүүр үйлдвэрлэж байв. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Maybach загварын машин үйлдвэрлэж эхэлсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы танкуудын хөдөлгүүрийг нийлүүлж байв.
Компанийг 1960 онд “Daimler” концерн худалдан авч, 2002 онд машины үйлдвэрлэлээ сэргээсэн юм. 2011 онд “Daimler”-ын захирлуудын зөвлөлийн дарга Дитер Цетше энэ онд Maybach-ийг дахин үйлдвэрлэхгүй гэж мэдэгдэж байв.
Вильгелм Майбах хүү Карлтайгаа хамтран “Daimler-Motoren-Gesellschaft” компаниас гарч нисэхийн техникийн төсөлд ажиллаж эхэлжээ. 1909 оны гуравдугаар сарын 23-нд Цеппелин гүнтэй хамтран Биссингенд Luftschiffbau Zeppelin-ийн охин компани байгуулсан аж. Карл Майбах тус компанийн захирлаар ажиллаж моторын дизайныг давхар хариуцаж байв.
Maybach-ын хөдөлгүүр хөнгөн, найдвартайгаар бусдаас ялгарч байлаа. Дайны дараа Версалийн гэрээний дагуу Германд цэргийн техникийн үйлдвэрлэл зогсч энэхүү журам нисэх техникийн хөдөлгүүрт ч хамаарсан юм. Тиймээс Maybach компани автобус, гал, түргэн тусламж, зүтгүүрийн хөдөлгүүр үйлдвэрлэж эхэлжээ. 1918 онд компани Maybach-Motorenbau болгож нэрээ өөрчилжээ. Карл Майбах суудлын машины худалдагч нарын дунд үйлчлүүлэгч хайж байв. Тэрээр 1920 онд Нидерландын машины Spyker компанид 1000 мотор нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Гэвч Нидерландын компани санхүүгийн хүндрэлтэй тулгарч 1925 онд дампуурсан тул Майбах тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд бие даан оролцохоор шийджээ. Зүгээр ч нэг машин бус тансаг зэрэглэлийн найдвартай унаа гаргахаар зорьсон нь Maybach W1 байлаа.
Фридрихсхафен дэх үйлдвэр нь 1945 онд Америкийн В-17 онгоцны бөмбөгдөлтөд өртөж засварт орон машины засварын газар болон ажиллаж байв. Карл Майбахыг инженерүүдийнх нь хамт Франц руу явуулсан бөгөөд тэнд 1000 морины хүчин чадалтай хөдөлгүүрийг тус улсын засгийн газрын захиалгаар хийж байв. 1952 онд Карл Майбах нутаг буцаж нэрийн маркийн машинаа сэргээн гаргахыг завдсан ч санхүүгийн болон бусад саад тотгорын улмаас амжилт олоогүй аж. Тэрээр 1960 оны хоёрдугаар сарын 6-нд нас барж энэ онд түүний компанийг “Daimler” худалдан авч “MTU Friedrichshafen” хэмээн нэрлэжээ.
Mercedes-Benz 1977 онд Токиогийн автошоун дээр зургаан литрийн хөдөлгүүртэй Maybach нэртэй машин танилцуулсан нь олны таашаалыг ихээхэн хүртсэн гэдэг. Тиймээс Daimler-Benz-ийн захирлуудын зөвлөл энэхүү маркийн машиныг дахин үйлдвэрлэх шийдвэр гаргасан байна. Шийдвэрийн гол санаа нь дээд ангиллын Rolls-Royce, BMW –тэй өрсөлдөх байлаа.
Ийнхүү Maybach 2002 онд дахин сэргэсэн юм. Машиныг Штутгартын Зиндельфингенд үйлдвэрлэжээ. Сэргээн засварласан анхны марк Maybach 57. 5,5 литрийн багтаамжтай 12 цилиндртэй, 550 морины хүчин чадалтай, цагт 250 км/цаг хурдалж байв. Шинэ машиныг Maybach Zeppelin-ий залгамжлагч хэмээн нэрлэжээ. Мөн яг энэ машины үйлдвэрлэлтэй зэрэгцэн арай урт хэмжээтэй Maybach 62-ыг гаргасан аж. Хоёр машин 292 700, 340 020 ам.долларын үнэтэй байв. Машиныг гараар угсарч хоёр сарын хугацаанд захиалагчид нийлүүлдэг байлаа.
2005 онд Берлинд анхны спорт машин Maybach Exelero-ыг танилцуулжээ. Энэхүү машиныг “Fulda Reifen” компанид зориулан дугуйны чанарыг шалгах зорилгоор үйлдвэрлэсэн аж. Дугуй үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүний PR-aa хийхээр захиалсан бөгөөд ердөө л нэг ширхгийг найман сая ам.доллараар хийжээ.
2008 онд Женевийн моторшоунд Maybach 57-г танилцуулсан юм. S (Spezial) үсэгтэй энэхүү марк Mercedes-AMG-ийн зургаан литрийн хөдөлгүүртэй байв. Энгийн 57-оос олон зүйлээр ялгаатай. Ялангуяа агаарын амортизатортой байв. Дараа жил нь Бээжингийн шоунд Maybach 62S-ыг олонд танилцуулсан байна. Энэ машин нэг сая 350 мянган ам.долларын үнэтэй байлаа.
Женевийн 2009 оны моторшоунд дээрх хоёр моделийн нэр дээр Zeppelin гэсэн үг нэмэгдсэн байв. 2011 онд хуяглагдсан Maybach Guard. Энэхүү машин 5,7 секундэд 100км/цаг хурдалж, дээд хурд нь 250 км/цаг хүрч байв. 2011 оны 11 дүгээр сард Даймлерын удирдлага Bentley Motors ба Rolls-Royce-той өрсөлдөхүйц хэмжээнд байж чадаагүй учир цаашид хоёр хувилбар дэвшүүлжээ. Үйлдвэрийг хаах эсвэл Aston Martin-тай хамтрах. Гэвч хоёр дахь хувилбар биелэгдэх боломжгүй болж өнгөрсөн жилээс агуулахад байгаа машинууддаа 100 мянган ам.долларын хямдрал зарлаж чөлөөлөх шийдвэр гаргалаа. Ийнхүү энэ оны наймдугаар сарын 14-ний өдөр “Даймлер” бүтээгдэхүүний үнийн жагсаалтдаа “Үйлдвэрлэлээс хасагдсан” гэсэн тайлбар оруулсан байв.
“Даймлер” 2002 оноос Maybach-аас ашиг олохоо больж эхэлжээ. Maybach 2010 онд 200 ширхэг зарагдаж байсан бол Бентли 5100, Роллс-Ройс 2700 худалдаалагдаж байв. 2011 онд ердөө л 157 ширхэг зарагдсан байна. Амжилт олоогүй шалтгааныг мэргэжилтнүүд Майбахыг дэлхийн хамгийн үнэтэй машин тул борлуултад нь нөлөөлсөн гэж үзэж байгаа гэнэ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.