Тэр үнэнийг л өчсөн байна шүү дээ

2018-01-23 Нийгэм

Сондгой өнцөг

 


УИХ-ын гишүүн М.Билэгт нэгэн цагт “Өвөл болохоор хүйтэн болдог” гэж хэлсэн нь үнэн байж. Эрхэм гишүүний үг үнэндээ л дөрвөн ес эхэлсэнээс хойш орой руу яг хийгээд л орж байна. Гэтэл сошиалийн хэдэн нөхдүүд түүний ухаантайг гайхаж, алдарт ишлэлийнх нь талаар жиг жуг хийгээд л байсан даг. Нээрээ л өвөл болохоор хүйтэн болж байна шүү. Тэр чухам үнэнийг цөөн үгэнд л багтааж хэлсэн байна, та минь.

Тэгээд ч энэ дөрвөн үг их буянтай. Анх удаа парламентад сонгогдсон шинэхэн түшээг түмэн олонд таниулсан шидтэй өгүүлбэр шүү, хооё. Тренд болсон түүний энэ үг хүйтрэхээр сошиалд хүч нэмдэг “хуультай”. Хүн бүрт хэлсэн эзнийхээ дүрийг сануулж, инээд нэмдэг гайхалтай увидастай ишлэл юм билээ. Төрийн түшээ хүний үг аргагүй л ондоо байх юмаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.