Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргыг томилжээ

2018-01-19 Мэдээ, мэдээлэл
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томилжээ.
Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй агаарын бохирдлыг шийдвэрлэхийн тулд тус салбарын даргаар туршлагатай хүнийг томилсон гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.
Тэрбээр 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд “Зүүн хойд Азийн томоохон хот суурин болон байгалийн суурь нөхцөл дэх нүүрстөрөгч агуулсан аэрозолын хими, физик, оптик шинж чанар” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.
Б.Цацрал нь:
2005-2006 онд Монгол фермер дээд сургуульд Цаг уур, уур амьсгалын багш,
2007-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Орчны судалгааны төвд Эрдэм шинжилгээний туслах ажилтан,
2013-2015 онд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан,
2015-2016 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн РМ2.5 консерциум судлаач,
2016 онд МУИС-д Цаг уур, уур амьсгалын багш,
2017 онд Цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжилтнээр тус тус ажиллаж байжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.