Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ

2018-01-16 Мэдээ, мэдээлэл

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг 2017 оны эцсийн байдлаар танилцууллаа. 

Монгол Улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 59.8 мянган хүнээр буюу 1.9 хувиар өслөө. Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 75,734 хүүхэд төржээ. Үүний 74,328 буюу 98.1 хувь нь Монгол Улсад, 1,406 буюу 1.9 хувь нь гадаадад төрсөн байна.

Төрсөн хүүхэд өмнөх оноос 3,648 (4.6%)-аар, нас барсан хүн 340 (2.1%)-өөр тус тус буурчээ. 1,000 хүнд ногдох төрөлт 23.8, нас баралт 5.0, ердийн цэвэр өсөлт 18.8 байна.

1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.6 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.4 пунктээр тус тус буурчээ.

Эх сурвалж: ҮСХ

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.