“Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлууд зөрчигдөж байна” хэмээн үзэж, Ард түмний онц түр зөвлөлийн хамтарсан жагсаал болж байна.
Учир нь МҮЭХ-ны ерөнхийлөгчийн шуурхай зөвлөлөөс лхагва гарагт /2018.01.09/ олон нийтийн жагсаал зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу МҮЭХ-ны гишүүд дэмжигчид татварын нэмэгдлийг эсэргүүцэж өнөөдөр /2018.01.12/ Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Одоогоор Сүхбаатарын талбайд МҮЭХ-ны 3000 гаруй гишүүд төв талбайд уриа, лоозон барьсаар цугларчээ. Жагсаалын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “УИХ-аас баталсан долоон төрлийн татварын нэмэгдэл, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шитгэлийн нэмэгдлийг бид эсэргүүцэж байна. Бид ард түмнийхээ эрх ашгийг хамгаална” гэж хэллээ. Үүний дараа үйлдвэрчний холбооны гишүүд өөрсдийн байр суурийг хэлж, Засгийн газраас зарим нэг шийдвэрээ эргэн харахыг уриаллаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.