Нэгдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.
МАЛЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.