С вирустэй алба хаагчдад “Хепсинат-ЛП” эмийг үнэгүй олгоно

2018-01-11 Мэдээ, мэдээлэл

Цэргийн төв эмнэлэгээс Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд “Дуусашгүй эм” аяныг өрнүүлээд байна.

Энэ хүрээнд элэгний С вирустай алба хаагчид, тэдний ар гэрийнхэн болон тэтгэвэрт гарсан ахмадуудаа эмчлэх, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Хепсинат-ЛП” эмийг эрүүл мэндийн даатгалын жороор үнэ төлбөргүй олгох аж. “Хепсинат-ЛП” эмийг БНЭУ-ын эмийн үйлдвэр Ази тивд анх удаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 101 оронд нийлдэг байна. Манай улс хоёр жилийн өмнөөс 8000 гаруй хүн эмчилгээнд хэрэглэж байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.