Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “Мэс заслын тасаг”-ийг шинээр тохижуулжээ. Стандартад нийцсэн хагалгааны хоёр блоктой, хагалгааны нэр төрлийг өргөжүүлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Тус эмнэлгийн Мэс заслын тасгийг өргөжүүлэн, шинэчилж тохижуулснаар мэс заслын нэр төрөл нэмэгдэж, дараах мэс заслыг хийхээр болсон байна. Тодруулбал, ерөнхий мэс засал, бүдүүн шулуун гэдэс, ивэрхий, цөсний чулуу авах, арьсны мэс засал, хоргүй хавдар зэрэг мэс заслыг хийх юм. Түүнчлэн судас, мэдрэл, дурангийн мэс заслыг шинээр хийдэг болж байгаа ажээ.
87429
30693
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.