Монголбанкны удирдлага дангаар шийдвэр гаргах эрх нь хумигджээ

2018-01-4 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авав. Үүний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. 

 

Энд нэг зүйлийг тодруулахад, төв банкнаас өмнө нь олгож байсан төсөл, хөтөлбөрүүдэд зээл олгодог байсныг бүгдийг хаасан байна. Харин одоо бол Засгийн газар, арилжааны банкинд л зээл олгох заалтыг үлдээсэн аж.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  Ардчилсан нам Засгийн газар авч байхад ам.долларын ханш 1450 төгрөг байсан. Ингээд 1950 төгрөг байхад нь хүлээлгэн өгсөн. Гэвч Н.Баяртсайхан Ерөнхийлөгчийн улстөржсөн үйлдлээс болж ам.доллар 2450 төгрөгт хүрсэн. Мөн тухайн үед Монголбанк зээл өгдөггүй байсан. 2000 онд Алт хөтөлбөрийн хүрээнд Монголбанк шууд зээл олгож эхэлснийг 2006 оны хамтарсан Засгийн газар зогсоосон. Монголбанкны Ерөнхийлөгч ажлаасаа өгснөөс хойш хоёр жилийн турш амьдралын түвшинг нь бууруулахгүй гэсэн заалт орж ирснийг гишүүд ичээд болиулсан юм. Монголбанкны ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэснийг байнгын хороо болиулсан. Энэ заалт нь байхгүй болонгуут Монголбанкныхан хамтын удирдлагын зарчмыг оруулж ирсэн. Хамтын удирдлагын зарчмаар бол Монголбанкны Ерөнхийлөгч өөрийнхөө эрх мэдлийн хүрээн дэх хүмүүсээр буруу зөрүү шийдвэр гаргуулчхаад, хариуцлагаас бултах оролдлого хийж байгаа. Тэгэхээр энэ хуулийг дэмжихгүй байгаа” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Таалагдсан танил талын сүлжээт аж ахуй нэгжид 6 хувийн зээл олгодог. Үүнийг таслан зогсоох, хатуу хориглосон заалт энэ хуульдаа оруулсан уу? Хоёрдугаарт, сонгууль дөхөөд ирэхээр Төв банк улс төрийн үйл ажиллагаа явуулдаг. Төв банк зээлийн хүүг бууруулах, хадгаламжийн хүүг бууруулахад нөлөөлж чадах уу? Энэ хуулийн төсөл энэ талаар ямар ач холбогдол, нөлөө үзүүлэх вэ” хэмээн тодруулсан.

Эл асуултад тус банкны мэргэжилтэн “Банкны зээл, хадгаламжийн хүү нь иргэд ба банкны хөрөнгөө хэрхэн удирдах, ямар хүүтэйгээр хэрхэн байршуулахаас шийдвэрээс шууд хамаарна. Энэхүү шийдвэр нь иргэд ба банкуудын улс төр, эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, мөнгөний ирээдүйн үнэ цэнэ буюу инфляцийн талаарх хүлээлтээс хамаарах тул улс төр, макро эдийн засгийн орчин тогтворгүй, ирээдүйд хэрэгжүүлэх бодлогын төлөв нь тодорхойгүй нөхцөлд уг эрсдэлийг тооцож иргэд илүү өндөр хадгаламжийн хүү шаардах, банкууд зээлийн хүүг илүү өндрөөр тогтоодог.

Иймд Төв банк эдийн засгийн орчин, үнийн түвшинг тогтвортой байлгахад чиглэсэн мөнгөнийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх замаар нь хүү буурах нэг үндсэн нөхцлийг бүрдүүлэх боломжтой. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд төв банкны зорилт илүү тодорхой болох, засаглал сайжрах, бие даасан байдал хуулийн хүрээнд баталгаажсанаар эдийн засгийн орчин тогтвортой байхад чиглэсэн бодлогыг бие даан явуулах боломж нэмэгдэнэ. Хоёрдугаарт, улс орнуудын туршлагаас харахад төсвийн шинжтэй үйл ажиллгаа болон бодлогын зардалтай холбоотойгоор Төв их хэмжээгээр алдагдалд орж, түүнийг нь ихэнхдээ ЗГ-аас хаадаг байна. Энэ нь эргээд Төв банкны хараат бус байдалд сөрөг нөлөөтэй байдаг тул Төв банк эдийн засгийн сайн цаг хугацаанд өөрийн хөрөнгийн нөөцөө бүрдүүлэх ёстой” гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн энэ үеэр Монголбанкны дүрмийн сан-өөрийн хөрөнгө юугаараа ялгаатай болохыг гишүүд тодруулсан юм.

Энэ талаар: Санхүүгийн тайлан дээрх Дүрмийн сан нь Өөрийн хөрөнгийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрийн хөрөнгөд дараах зүйлс багтдаг юм.

Нэгдүгээрт, Төв банкны алдагдал нэмэгдэх нь ЗГ-ын хүлээж болзошгүй өглөг гэж үздэг тул ЗГ-ийн өрийн тооцоонд оруулахыг хөрөнгө оруулагчид шаардаж болзошгүй. Иймд Төв банк хангалттай хэмжээний дүрмийн сан нөөцтэй байх ёстой.

Хоёрдугаарт, улс орнуудын туршлагаас харахад төсвийн шинжтэй үйл ажиллгаа болон бодлогын зардалтай холбоотойгоор Төв их хэмжээгээр алдагдалд орж, түүнийг нь ихэнхдээ ЗГ-аас хаадаг байна. Энэ нь эргээд Төв банкны хараат бус байдалд сөрөг нөлөөтэй байдаг тул Төв банк эдийн засгийн сайн цаг хугацаанд өөрийн хөрөнгийн нөөцөө бүрдүүлэх ёстой.

Төв банкны тухай хуулийн 38.1.-д дараах заалт бий. Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Иймд Төв банкны алдагдалтай ажилласан тохиолдолд Засгийн газар Үнэт цаас гаргаж хаахаар хуульд заасан  тул алдагдал эцсийн дүндээ татвар төлөгчид дарамт болно. Хэрэв төв банк хязгааргүй алдагдалтай байж болно гэвэл төв банк гэдэг институцийг Засгийн газраас тусад нь салгасны учир утга үгүй болно.

О.Гэрэл

 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.