Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. Тэрээр эмнэлгүүдийн ачаалал хэр байгаатай танилцахын зэрэгцээ цаг наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзаж, ярилцжээ. Яаралтай тусламжийн хэсэгт ачаалал харьцангуй бага, хүлээгдэл, чирэгдэлгүй байлаа.
Мөн өрхийн эрүүл мэндийн төв нь ХУД-ийн 5-р хорооны 6180 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Эрүүл мэндийн төвийн дарга Б.Сарантуяа тус өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын талаар танилцуулсан байна. Сургуулийн хүүхдийн амралт эхэлсэн, томуу, томуу төст өвчтэй хүүхдийн эцэг, эх, асран халамжлагч нарт цалинтай чөлөө олгох болсонтой холбоотой манай төвд хандах хүүхдийн тоо эрс буурч байна. Өдөрт 10 гаруй хүн үзүүлж байна. Нэг хүртэлх насны хүүхдийг гэрээр эргэлт хийж байгаа талаар мэдээллээ.
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.