Элэгний С вирусийн эсрэг эмийг өнөөдрөөс үнэ төлбөргүй олгож эхэллээ

2018-01-2 Мэдээ мэдээлэл

ЭМЯ, Монгол Эм Импекс Концерн  хамтран элэгний С вирусийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт оны өмнө гарын үсэг зурсан. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Лидвер эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдсэн юм.Засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний С вирусээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилт бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд элэгний С вирусийин эсрэг Ледвир эм нь 2016 оны 4-р сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж өвчнөө эмчилжээ.

Энэхүү эм нь С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм. Ледвир эмийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд үнэ төлбөргүй олгож эхэллээ.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.