Тус станц нь 2017-2018 оны өвлийн бэлтгэл хангах ажлын үр дүнд үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээг бүрэн хангаж ажилласан ба өнөөдрийн байдлаар Зуух №1,3 ажилд, Зуух №2 бэлтгэлд байна. Талбай дахь нүүрсний нөөц 18302 тн буюу 14 хоног, сүлжээний усны зарцуулалт 2645 тн/цаг, станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг танилцууллаа.
Шийдвэрлэх ёстой зарим ажлууд байгааг ч энэ үеэр хэлсэн. Зуухнаас гарах үнсийг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн үнсний санд буулгахын оронд Станцын дэргэд үнсний агуулах барих хөрөнгө мөнгөний асуудал, өвлийн улиралд чийглэг ихтэй нүүрс ирж байгаатай холбогдуулан вагон гэсгээх байгууламж барих, дулааны ачааллыг нэмэгдүүлж, суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг сайжруулахын тулд сүлжээний усны зарцуулалтыг 1000 тн/цагаар нэмэгдүүлэх буюу 100 Гкал-аар ачааллыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа салбарын сайдад танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Эрчим Хүчний сайд Ц. Даваасүрэн тус станцын үйл ажиллагааг сайшааж, нийслэлд үүссэн зарим асуудалд эерэгээр нөлөөлөх боломжтой хэмээн дүгнэлээ.
Амгалан дулааны станцыг ашиглан түшиглэн утааг бууруулах боломж:
1. Дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, БЗД-т байгаа яндангуудын тоог бууруулж, ачааллыг Амгалан дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах арга хэмжээ авах
2. Амгалан дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах боломжийг судлах
3. Амгалан дулааны станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай турбин зуухны блокийг суурилуулах зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.