Хичээл сурлагадаа амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцуулан зохион байгуулдаг “Hero&Cool” харшийн сүлд модны наадам өнөөдөр боллоо.
Хүүхдүүдэд урам зориг өгөх, бусдыгаа манлайлан онц суралцаж байгаа хүүхэд багачуудаа урамшуулж, хамтдаа шинэ оноо угтаж, баярлуулах зорилготой энэхүү харшийн сүлд модны наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool нар санаачлан Сурагчдын холбоотой хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр болсон “Hero&Cool” сүлд модны наадамд энэ жил хотын захын сургуулийн 11-17 насны, хичээлдээ амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцууллаа.
Наадамд өвлийн өвгөн, бяцхан цасан охид оролцож, хөгжилтэй алиалагчид циркийн үзүүлбэр үзүүллээ. Мөн Ноён Бондгор, Мөнхийн реп хамтлаг, дуучин A Cool нар ая дуугаа өргөж, сурагч хүүхдүүдтэй цуг баярыг нь тэмдэглэлээ.
Өчигдөр
Өчигдөр
2024-07-5
2024-07-4
2024-07-3
2024-07-3
87221
29687
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.