Залуус бяцхан үрсэд живх тараана

2017-12-25 Мэдээ, мэдээлэл

Утаа, хүйтрэлтээс үүдсэн ханиадтай үрс эмнэлгүүдийг дүүргэж байгаа энэ цагт, шинэ жил хаяанд ирсэн ч үрээ эмчлүүлээд сэтгэл зовнин байгаа ээж аавуудад бодит дэмждэг тун шаардлагатай байна. Орлого мөнгө тааруу, дээр нь үр нь өвдсөн ээж аавууд тун хэцүүхэн өдрүүдийг өнгөрүүлж байна…

Тиймээс Ардчилсан Залуучуудын Холбооны залуус маргааш буюу энэ сарын 25-ны 12.00 цагт Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй бяцхан үрсэд 10 мянган ширхэг живх хандивлах үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Дашрамд дуулгахад, тус дүүргээс эхэлж байгаа энэхүү сайн санааны ажил 9 дүүрэг, 21 аймгаар дамжин өртөөлнө. Нийт 70 мянган ширхэг живх бяцхан үрсэд хүрэх юм байна.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.