“Мөсөн хотхон”-нд чөлөөт цагаа өнгөрүүлээрэй

2017-12-22 Мэдээ, мэдээлэл

Сэлбэ голын ай сав буюу Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талд “Мөсөн хотхон” сүндэрлэн бослоо.  Тус “Мөсөн хотхон”-ыг  өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилсан юм.

Мөн өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зэрэг зорилготой аж.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлууд, төөрдөг байшингаас бүрджээ. Мөн хувцас солих байр, халуун цай кофе уух байртай юм байна.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.