Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр (2017.12.21) боллоо.
“Олон нийтийн оролцоотой гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог Монгол орон даяар бэхжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгжүүдэд чиглүүлэх шаардлагатай” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Хуралдаанаар зөвлөлийн 2017 оны ажлын хэрэгжилт, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл болон орон нутагт газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж буй ажилд тулгамдаж байгаа асуудлуудыг тус тус хэлэлцэв.
Хуралд БХБЯ, БСШУСЯ, ОБЕГ, ООГХ хариуцсан ажлынхаа талаар тус бүр мэдээлэл хийлээ.
Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний санхүүжилтийн тооцоо судалгааг нэгтгээд улсын төсөв болон бусад эх үүсвэрт тусгах боломжийг нягтлах шаардлага байгаа учраас Шадар сайд Ө.Энхтүвшин Байнгын ажиллагаатай зөвлөлийн ирэх оны төлөвлөгөөний төслийг дахин хэлэлцэхээр товлов.
Шадар сайд түүнчлэн зөвлөлд тодорхой үүрэг, даалгавар өглөө. Үүнд,
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.