Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Жавхлант, Шаамар, Хүдэр суманд “Сэргээн засалтын цогц үйлчилгээний арга хэмжээ”сэдэвт өдөрлөг арванхоёрдугаар сарын 14-17-нд боллоо. Өдөрлөг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжье” уриатай өрнөжээ.
УИХ-ын гишүүний Н.Оюундарийн санаачлагаар 2015 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж “Бид нэг зүрх сэтгэлтэй” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж ирсэн юм. Энэ жилээс эхлэн тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай зарим хүнд тэргэнцэр, гарын бэлэг гардуулан өгчээ. Тухайлбал, Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Хүдэр суманд судалгаа явуулж халамж нэн шаардлагатай хүүхэд, том хүн нийлсэн 16 хүнд тэргэнцэр олгож бодит дэмжлэг үзүүлсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.