Улсын байцаагчийн нэрийг ашиглан ААНБ-г “шалгаж” болзошгүйг анхаарууллаа

2017-12-20 Мэдээ, мэдээлэл

Сэрэмжлүүлэг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж батлагдсан билээ. Тус удирдамжийн дагуу шинэ жилийн баярыг тохиолдуулан худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудаар хяналт шалгалт хийж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн улсын байцаагчийн нэрийг ашиглан аж ахуй нэгж, байгууллагуудаар шалгалт хийх нэрийдлээр хүмүүс явж болзошгүй байгаа тул шалгалтаар явж байгаа хүний нэр, улсын байцаагчийн үнэмлэх, шалгалтын удирдамжтай танилцаж байхыг МХЕГ-аас анхааруулж байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.