Нийслэлийн газрын албанаас зохион байгуулсан иргэдийг эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян гурван сарын турш зургаан дүүргийн 53 хороонд амжилттай хэрэгжиж дууслаа.
Аяны хүрээнд нийт 5423 нэгж талбарыг газар дээр нь үзэж танилцсан байна. Үүнээс зөрчил, маргаангүй 1691 иргэнд тухайн газрыг нь өмчлүүлсэн бөгөөд одоо 880 иргэний хүсэлтийг шалгаж байгаа аж. Аянаар зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан, кадастрын зургийн зөрүү арилгах зэрэг ажлыг 220 нэгж талбарт зохион байгуулалт хийсэн байна. Он гарсаар эхний найман сарын хугацаанд 2402 иргэний газар өмчилжээ. Харин энэхүү аян хэрэгжсэн гурван сарын хугацаанд 2500 гаруй иргэний хүсэлтийг хүлээ авсан байна.
Гурван сарын аян хэрэгжиж дууссан ч газар өмчлөлийн ажил хэвийн үргэлжлэхийг Нийслэлийн Газрын албанаас мэдэгдэж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.