Манай улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайландаас цагаан будаа импортолдог байна. Эдгээр улсаас будаа импортолдог 36 аж ахуй нэгжийн 22 нь дахин савлагаа хийж худалддаг ажээ. 2017 онд цагаан будаа импортлож худалдаалдаг 21 аж ахуйн нэгж, 38 иргэний цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтаар цагаан будааны агуулах савалгааны хэсэг шаардлага хангаагүй, харьяа дүүргийн мэргэжилийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй цагаан будааг савласан зөрчил гаргасан “Хүрэл тайж”, “МК сторе”, “Бишрэлт веллмарт” компанид торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн нэг иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоон гэж мэдэгдлээ. Түүнчлэн чанарын шаардлага хангаагүй 4.2 тн цагаан будааг устгалд оруулжээ.