Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохоор болсон. Тэгвэл Сангийн яамнаас нийслэлийн төрийн албан хаагчдын урамшууллын мөнгийг Төрийн сангийн дансанд харин орон нутгийн албан хаагчдын мөнгийг тухайн орон нутгийн төрийн санд шилжүүлжээ. Тиймээс төрийн байгууллагууд энэ ондоо багтаан төрийн албан хаагчийн урамшууллыг олгож дуусгах юм байна.
2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55,6 тэрбум төгрөг төсөвлөж, нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр тус бүр нь 300 мянган төгрөг олгохоор болсон. Энэ мөнгийг зөвхөн 2017 онд төрийн албанд ажиллаж байгаа иргэдэд өгөх үр дүнгийн урамшуулал юм байна. Урамшууллын мөнгөнөөс Нийгмийн даатгалын тухай хуулийн 32.1.1 дэх заалтаар энэхүү урамшууллаас хувь хүний орлогын албан татвар 10 хувь, төрийн албан хаагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 10 хувийг тус тус суутгана. Өөрөөр хэлбэл, татвараа төлөөд төрийн албан хаагчид 243 мянган төгрөгийн урамшуулал авах юм байна. Харин сахилгын хариуцлага алдсан шийтгэлтэй, шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байгаа төрийн албан хаагчдад урамшууллын мөнгө олгогдохгүй юм байна. Мөн төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурорт олгохгүй. Түүнээс гадна 2017 онд жирэмсний амралттай байгаа албан хаагчдад олгохгүй гэнэ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.