Япон, БНСУ-д  суралцах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав

2017-12-15 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон, БНСУ-д  суралцах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролд анхаарч, суралцах боломжийг цаашид улам нэмэгдүүлнэ гэсэн юм.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЗӨСҮТ-ийн 43 эмч БНСУ, Япон улсын томоохон эмнэлгүүдэд суралцахаар энэ сард тус улсыг зорих болсон билээ.
Эмнэлгийн мэргэжилтэн, эмч нар Элэг шилжүүлэн суулгах, Ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи, Хавсарсан хүнд гэмтлийн үеийн мэс засал, Иммуногистохимийн эмгэг судлалын шинжилгээ, Халдварт өвчний үүсгэгчийн генийн дараалал тогтоох арга зүй, Мөч хадгалах боломжтой үеийн хавдрын нөхөн сэргээх эмчилгээ, Электрофизиологийн оношилгоо, эмчилгээ зэрэг чиглэлээр БНСУ-ын Самсунг, Хана, Католикийн их сургуулийн Гэгээн мария, Чосуны эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Япон улсын Гүнма их сургуульд суралцах юм.

Тэдний сургалт  14 хоногоос зургаан сарын хугацаатай үргэлжилнэ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.