Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн Татварын хэлтсийн эрх бүхий улсын байцаагч нараас явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгажээ.
Шалгалтын дүнг Татварын хэлтсийн эрх бүхий улсын байцаагч нарт танилцуулж, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэхэд гаргаж буй эрх зүйн актуудыг хэрхэн үйлдэх талаар тайлбарлан өгч, шалгалтаар илэрсэн зөрчлийг цаашид гаргахгүй байх талаар анхааруулсан байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоож, дахин гаргуулахгүй байхад чиглэсэн удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч ажиллах, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар прокурорын шаардлага бичиж хүргүүлжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.