Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 2017 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ.
Тайлангийн хурлын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцсон юм.
Нийслэлийн хэмжээнд 2017 онд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 2758 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 2455, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 285 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 8,3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Тус хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 1045 иргэн, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэний 3,5 тэрбум төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.