300 айлын утааг багасгах санаачилга амжилттай болжээ

2017-12-13 Мэдээ, мэдээлэл

Сайн мэдээ

Баянзүрх дүүргийн 4-р хороонд нам даралтын зуухаар галлаж байсан 300 айлын орон сууцыг дулаанд холбожээ. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат санаачилж, уг асуудлыг жил гаруй хөөцөлдөж байж төвийн дулаанд холбох ажлыг шийдүүлсэн байна.
Ингэснээр нэг өдөрт гурван портер, сард 90 гаруй портер нүүрс түлдэг байсан нам даралтын зуухны утаа багасаад байна. Тус байрны СӨХ-ны дарга М.Ганшир оршин суугч 1000 гаруй иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлжээ. Оршин суугчид л халаалт, дулааны асуудалгүй болсондоо баяртай байгаа юм байна.
НИТХ-ын төлөөлөгчид энэ мэт санаачилга гаргаж ажиллаад байвал нийслэлийн агаарын бохирдол бага ч болов буурах л юм байна.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.