Гурван ихэрт орон сууц бэлэглэв

2017-12-12 Мэдээ, мэдээлэл

“Эрдэнэт хотын өдөр” арга хэмжээ өчигдөр Орхон аймгийн А.Амарын талбайд болов. Энэ үеэр 2017 онд гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр айлд орон сууц бэлэглэлээ. Тухайлбал, Г.Бадамхатан болон түүний гэр бүлд Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас “Lux Apartment” орон сууцанд хоёр өрөө байр, Б.Солонго болон түүний гэр бүлд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-аас гурван өрөө байрны түлхүүр гардуулсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.